НЭГ. НИЙТЛЭГ ЖУРАМ
1.1 “Tstore” нь мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүд дээр суурилсан худалдагч, хэрэглэгч хоорондын мэдээллийг эмх цэгцтэй байдлаар хүргэх, худалдааны хэлцлийг хурдан, хялбар гүйцэтгэхэд туслах “Товхон говь” ХХК-ийн эзэмшлийн мэдээллийн нэгдсэн цахим сан, худалдааны платформ юм. Худалдагчаас санал болгож буй олон төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг нийтэд нээлттэй байршуулж, худалдагч худалдан авагчийг холбож, мэдээллийг хялбараар авах, цахим худалдан авалт хийх боломжийг хэрэглэгчдэд олгох зорилготой.
1.2 Үйлчилгээний нөхцөл нь “Tstore”-д хэрэглэгчээр бүртгүүлэх, хэрэглэгчийн зөвшөөрлөөр хувийн мэдээллийг цуглуулах, тус платформыг ашиглахад хэрэглэгчийн баримтлах журмыг тодорхойлно.
1.3 Хэрэглэгч нь “Tstore”-д хандаж, бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцөлийг мөрдөх үүрэгтэй.
1.4 Үйлчилгээний нөхцөл нь Tstore.mn веб сайт, гар утасны аппликейшн болон бусад төхөөрөмжөөр нэвтрэн “Tstore”-ийн үйлчилгээ авахад нэгэн адил үйлчилнэ.
1.5 Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог тус тус харгалзуулсан утгаар ойлгоно. Үүнд:
1.5.1 “Хэрэглэгч” гэж “Tstore”-д бүртгэлтэй, цахим худалдааны платформын үйлчилгээг авч, ашиглаж буй худалдагч, худалдан авагчийг;
1.5.2 “Худалдагч” гэж өөрийн өмчлөлийн бараа, бүтээгдэхүүнийг цахим худалдааны платформд байршуулж, нийтэд худалдахаар санал болгож буй хувь хүн, хуулийн этгээдийг;
1.5.3 “Худалдан авагч” гэж худалдагчийн цахим худалдааны платформд байршуулсан мэдээлэлтэй танилцах, худалдан авалт хийх зорилготой хувь хүн, хуулийн этгээдийг;
1.5.4 “Tstore” гэж бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах сонирхолтой хэрэглэгчдийг дэмжих зорилгоор худалдааны хэлцлийг гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэж, цахимаар хийх боломжийг хэрэглэгчдэд олгож буй цахим худалдаа, мэдээллийн нэгдсэн санг; 1.5.5 “Бараа, бүтээгдэхүүн” гэж Худалдагчаас борлуулах зорилгоор “Tstore”-д байршуулсан импортын болон өөрөө үйлдвэрлэсэн, түүний өмчлөлийн эд зүйлийг;
1.5.6 “Үйлчилгээ” гэж хэрэглэгч нь бусдаас захиалга авах зорилгоор “Tstore”-д байршуулсан бүх төрлийн ажил, үйлчилгээг;
1.5.7 “Төлбөрийн хэрэгсэл” гэж Хэрэглэгч өөрийн хэрэглэдэг арилжааны банк, цахим хэтэвчүүдээр дамжуулан худалдах, худалдан авах үйл явцыг дамжуулах хэрэгслийг;
1.5.8 “Гүйлгээний түүх” гэж төлбөрийн хэрэгслээр дамжин хийгдсэн орлого, зарлагын мэдээллийг;
1.5.9 “Үйлчилгээний шимтгэл” гэж амжилттай биелэгдсэн захиалгын нийт дүнгээс авч буй мөнгөн дүн (Үүнд: систем ашиглалт болон банкны шилжүүлгийн шимтгэл)-г;
1.5.10 “Банкны данс” гэж “Tstore” хэрэглэгчийн аккаунтад холбосон өөрийн тань нэр дээр бүртгэлтэй арилжааны банкны дансыг;
1.6 “Tstore” нь хэрэглэгч хоорондын гэрээний үндсэн нөхцөлийг тодорхойлоход хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд худалдагч, худалдан авагч нар нь гэрээ байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг чанд баримтална. Худалдагч, худалдан авагч нь хууль тогтоомжийг зөрчсөний үр дагаврыг хариуцна.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ, ШААРДЛАГА
2.1 “Tstore”-ийн хэрэглэгчийн бүртгэл (Аккаунт) хэсэгт Та өөрийн утасны дугаар дээр суурилж бүртгэл хийлгэнэ.
2.2 Хэрэглэгч нь бүртгэлээ баталгаажуулахаас өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэсэн сонголтыг сонгон, чагтлах хэсгийг дарж идэвхжүүлснээр дээрх нөхцөлүүдийг дагаж мөрдөнө. 2.3 Хэрэглэгч өөрийн бүртгэлд нэвтрэх нууц кодыг чанд нууцална. Өөрийн хувийн буюу дансны мэдээллээ холбосон тохиолдолд бусдад өөрийн аккаунтаар нэвтрэх боломж олгохгүй байж хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2.4 Хэрэглэгч нь иргэний эрх зүйн хэлцлийг бие даан хийх бүрэн чадамжтай 18 насанд хүрсэн байхыг шаардана. Хэрэглэгчийн насны үнэн зөв эсэхэд “Tstore” бүрэн хяналт тавих боломжгүй тул хэрэглэгч нь хувийн мэдээллийг буруу, худал мэдүүлснээс үүдэх хариуцлагыг өөрөө хариуцна.
2.5 Хэрэглэгч нь Tstore системд суурилан хөгжүүлэлт хийгдсэн платформд бүртгэлтэй буюу тухайн платформд өөрийн мэдээллийг оруулсан тохиолдолд “Tstore”-ийн Миний тохиргоо хэсэгт уг мэдээлэл дүрслэгдэх болно.
2.6 Худалдагч нь “Tstore”-д оруулсан бараа бүтээгдэхүүний үнэ, тээвэрлэлт, жагсаалт, барааны гарал үүслийн гэрчилгээ, эх үүсвэртэй холбоотой мэдээллийн үнэн зөвийг хариуцна. Оруулсан аливаа мэдээлэл нь хэрэглэгчээс оруулсан шалгагдаагүй мэдээлэл байна. Хэрэглэгч та худалдан авалт хийх эсэх шийдвэрийг гаргахдаа худалдагчаас тодруулах үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүйн улмаас хожим үүсэх үр дагаврыг худалдан авагч бүрэн хариуцна.
2.7 Хэрэглэгч хоорондын аливаа маргааныг “Tstore” хариуцан шийдвэрлэхгүй. “Tstore” нь худалдагчийн бараа, бүтээгдэхүүн эрхийн болон чанарын доголдолгүй эсэх, аюулгүй байдал, хууль ёсны байдал хангасан эсэх, худалдан авагчаас өгсөн үнэлгээ үнэн зөв эсэхэд баталгаа гаргахгүй.
ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ
3.1 Хэрэглэгч нь цахим худалдааны платформыг ашиглах явцад оруулж буй өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг “Tstore”-д цахимаар зөвшөөрсөн болно.
3.2 Хэрэглэгчийг таньж мэдэх, баталгаажуулах зорилгоор “Tstore”-ийн хүсэлтээр өөрийн мэйл хаяг, гар утасны дугаар болон цаашид дансны жинхэнэ эзэмшигчийг баталгаажуулах алхмуудыг хийх, мөн шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас Хэрэглэгчийн мэдээллийг авч, баталгаажуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.
3.3 Хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас хэрэглэгчийн хувийн мэдээллийг шаардсан тохиолдолд “Tstore” мэдээлэх үүрэгтэй бөгөөд хэрэглэгч нь дээрх мэдээллийг дамжуулахыг зөвшөөрсөн болно.
ДӨРӨВ. АШИГЛАХАД ХЭРЭГЛЭГЧИЙН БАРИМТЛАХ ЖУРАМ
4.1 Худалдагчид хориглох зүйлс:
4.1.1 Бараа, бүтээгдэхүүнийг худалдахаар байршуулахдаа танилцуулга, мэдээллийг тохиромжгүй, буруу ангилал, хэсэгт жагсаах, байршуулах;
4.1.2 Аливаа хууль тогтоомж, журам, гуравдагч этгээдийн эрх эсвэл үйлчилгээний нөхцөлийг зөрчих, үл биелүүлэх;
4.1.3 Хэрэв та хууль ёсны дагуу хэлцэл хийх чадамжгүй бол (жишээлбэл, 18 нас хүрээгүй бол), эсвэл манай үйлчилгээг ашиглахыг түр хугацаагаар эсвэл тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн, эсхүл эдийн засгийн болон худалдааны хүрээнд гүйлгээ хийхийг хориглосон этгээд тус үйлчилгээг ашиглах;
4.1.4 Бараа, үйлчилгээ худалдсаны дараа худалдагч тухайн зүйлийн тайлбар, мэдээллийг худалдан авагчид ашиггүй, анхны нөхцөлийг дордуулсан байдлаар өөрчлөх;
4.1.5 Худалдагч худалдагдсан зүйлээ худалдан авагчид заасан хугацаанд хүргэж өгөхгүй байх, мэдэгдэл өгөхгүй харилцаа холбоогүй болох;
4.1.6 Хуурамч, буруу, үндсэн бараа, бүтээгдэхүүнээс зөрөөтэй, хэрэглэгчийг төөрөлдүүлэх мэдээлэл оруулах, хууран мэхлэлт, гүтгэлэг, доромжлох агуулгатай мэдээлэл оруулах;
4.1.7 Дэд бүтцэд үндэслэлгүй буюу их хэмжээний ачаалал өгөх зэрэг "Tstore"-ийн үйл ажиллагааг доголдуулах хэмжээний мэдээлэл оруулах;
4.1.8 Бусдын оюуны өмчид халдсан мэдээлэл оруулах, ийнхүү оруулснаас үүдэж платформын үйлчилгээ үзүүлэгч байгууллагад учирсан аливаа хохирлыг үл маргах журмаар хариуцан барагдуулах үүрэгтэй;
4.1.9 Бараа, үйлчилгээний мэдээлэл оруулах зааврын дагуу мэдээллийг бүрэн гүйцэд оруулахгүй эсхүл бусдын бараа, үйлчилгээний мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах, ашиглах;
4.1.10 Өрсөлдөөний тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийг зөрчиж худалдаа хийх;
4.1.11 Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон дараах бараа, бүтээгдэхүүнийг худалдах;
- Хориглосон болон зохих зөвшөөрөлгүй озон задлах бодис;
- Зохих зөвшөөрөлгүй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд
- Монгол Улсад ашиглахыг хориглосон болон зохих зөвшөөрөлгүй химийн хорт болон аюултай бодис;
- Хуурамч эм; - Зохих зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн
- Ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн; - Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, дүрс бичлэг, зураг;
- Нэн ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйл;
- Тэсэрч дэлбэрэх бодис;
- Мэргэжлийн хяналтын байгууллагаас зах зээлд борлуулахыг хориглосон бараа, бүтээгдэхүүн;
4.2 Худалдагч нь бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих хүсэлтийг худалдан авагчтай хийсэн тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэх зарчмыг баримтална.
4.3 Худалдагчийн худалдахаар байршуулсан бараа, бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, амь насанд хор хохирол учирсан тохиолдолд холбогдох хариуцлагыг худалдагч дангаар хариуцна.
4.4 "Tstore"-д сүлжээний бизнес, хууран мэхлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг хатуу хориглоно.
4.5 Өөрийн дэлгүүрийн Кредит эрх болон хуваан төлөлтийн төлбөрийн үйлчилгээний эрхийг бусдад ашиглуулах, дамжуулах, шилжүүлэхийг хориглоно.
4.6 Кредит эрх болон хуваан төлөлтийн төлбөрийн үйлчилгээний эрхийг өөрт ашигтай байдлаар хэрэглэгчээс бэлэн мөнгөөр, бусад хэлбэрээр худалдан авах, бэлэн мөнгө болгон шилжүүлэх, шилжүүлж авахыг хориглоно.
4.7. Өөрийн аккуантаас, бусад хэрэглэгчтэй тохиролцож эсхүл өөрөө удирдах боломжтой өөр аккаунт үүсгэх замаар санаатайгаар, зохион байгуулалттайгаар хуурамч, зохиомол худалдан авалт үүсгэж аливаа бараа, бүтээгдэхүүн, ажлыг худалдах, худалдан авахыг хориглоно.
Худалдан авагч "Tstore" үйлчилгээг ашиглахад анхаарах, хориглох зүйлс:
4.8 Бусдын нэр хүнд, оюуны өмчид бүдүүлгээр халдах, гүтгэх доромжлохгүй байх;
4.9 Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, бараа, бүтээгдэхүүний сонголтоо хийх;
4.10 Худалдагчтай харилцах, бараа, бүтээгдэхүүнийг сонгох, захиалга баталгаажуулах үйл ажиллагаанд "Tstore" үйлчилгээ үзүүлэгч байгууллага оролцохгүй, хяналт тавихгүй тул таны сонголтын өмнө "Товхон говь" ХХК аливаа хариуцлага хүлээхгүй;
4.11 Кредит эрх болон хуваан төлөлтийн төлбөрийн шийдлийн үйлчилгээний эрхийг өөрт ашигтай байдлаар бэлэн мөнгөөр, бусад хэлбэрээр худалдах, шилжүүлж авахыг хориглоно. Мэдээлэл устгах, аккаунтыг хаах эрх:
4.12 Худалдан авагч нь бараа, бүтээгдэхүүнийг захиалгыг Үйлчилгээний нөхцөлд заагаагүй үндэслэлээр 2 болон түүнээс дээш удаа цуцлах, Худалдагчийн үйл ажиллагаанд хүндрэл, саад учруулах хүсэлтийг удаа дараа буюу 2 болон түүнээс дээш удаа ирүүлж цуцлахыг хориглоно;
4.13 "Tstore"-д хууран мэхлэх, кредит эрх болон хуваан төлөлтийн төлбөрийн шийдлийг бараа бүтээгдэхүүн худалдан авах, худалдахаас өөр зорилгод ашиглахыг хатуу хориглоно.
Tstore платформын үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, Tstore платформыг хууль бус үйл ажиллагаанд ашигласан, мөнгө угаасан, залилангийн шинжтэй үйлдлүүд байна гэж үзвэл Tstore дараах арга хэмжээг авах эрхтэй:
4.14 Тухайн хэрэглэгчийн буюу худалдагч, худалдан авагчийн хэтэвчээ зарцуулах эрхийг хязгаарлаж, Tstore дээрх хэтэвчний гүйлгээний эрхийг ажиллагаагүй болгох, түдгэлзүүлэх;
4.15 Дэлгүүр, худалдагч, худалдан авагчийг Tstore платформыг ашиглах эрхгүй болгох, Tstore-р дамжуулан олсон орлого, хэтэвч дэх мөнгийг гаргахгүй хязгаарлаж, царцаах;
4.16 Холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээллийг шилжүүлэн үйлдлийг нь шалгуулах;
4.17 Дэлгүүр өөрийн үйл ажиллагааг хууль болон Tstore үйлчилгээний нөхцөлийг зөрчөөгүй болохыг нотлох хүртэл хэтэвчинд цугларсан орлогыг олгохгүй, ийнхүү нотлохгүй 1 сараас дээш хугацаа өнгөрвөл тухайн дэлгүүрийн хууль бус орлогыг хураанa.
4.18 Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл учруулсан, нэр хүндэд нөлөөлсөн, хохирол учруулсан бол гаргасан зөрчлийн хэр хэмжээ, шинж чанараас нь хамааруулан дараах арга хэмжээг авна:
4.18.1 Хэрэглэгч буюу худалдагч, худалдан авагчийн Tstore аккаунтын хэтэвч дэх хууль бус орлого, мөнгийг хураах, Tstore платформ дээр үүсгэсэн дэлгүүр, барааны листийг устгах, хасах.
4.18.2 “Товхон говь” ХХК-ийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулбал олсон орлогыг бүрэн хурааж, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандаж компани, бизнест учирсан хохирлоо нөхөн төлүүлэх.
ТАВ. ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ
5.1 Худалдагч нь өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгааг төлбөртэй сурталчилгааны хэсэгт байрлуулах боломжтой бөгөөд “Tstore”-д зар сурталчилгаа байрлуулах хэсгээс баннер болон төлбөрийн мэдээллийг авч, боломжит хугацааг сонгож, холбогдох төлбөрийг төлж сурталчилгаа байршуулна.
5.2 Худалдагч нь үйлчилгээний газрын мэдээллийг зорилтот Хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Tstore”-д бүртгэлтэй хэрэглэгчдэд цахим шуудангаар илгээх боломжтой. Зорилтот хэрэглэгчид хүргэх зорилгоор онцолох хэсэгт оруулахад төлбөрийн нөхцөл өөр байна. Үнийн болон хугацааны мэдээлэл, нөхцөлийг “Tstore”-ийн зар сурталчилгааны хэсэгт байршуулсан тул Хэрэглэгч бүр танилцах боломжтой.
ЗУРГАА. “TSTORE” ХАМТРАЛ
6.1 “Tstore” нь зарим аппликейшн, цахим маркетуудад www.Tstore.mn -ийн зарим контент, таны оруулсан зар сурталчилгааг таны зөвшөөрөлгүйгээр олон байршилд түгээж ажиллах бөгөөд энэ тохиолдолд тухайн аппликейшн, цахим маркетын бодлого, үйлчилгээний нөхцөл давхар үйлчилнэ. Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр та уг үйлдлийг зөвшөөрч байгаа болно.
ДОЛОО. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ
7.1 Цахим барааны тэмдгүүд нь “Товхон говь” ХХК-ний өмч бөгөөд “Tstore”-ын лого, нэр, бүтэц, загвар, дизайн, шийдэл, видео, зураг контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно. 7.2 “Товхон говь” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
НАЙМ. БУСАД
8.1 “Товхон говь”ХХК нь Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр веб сайт дээр нээлттэй нийтэлнэ. Хэрэглэгч нь тухай бүр танилцаж дагаж мөрдөх үүрэгтэй.
8.2 Хэрэглэгч нь “Tstore”-ийн үйлчилгээний нөхцөл, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг “Товхон говь” ХХК хариуцахгүй. Хэрэглэгчид “Tstore”-ийн ажлын цагаар Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асууж, тодруулах нээлттэй байх болно.