Нууцлалын бодлого

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

“Товхон говь” ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийг tstore.mn цахим худалдааны нэгдсэн систем (цаашид “Tstore” гэх)-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Та “Tstore”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

Хэрэглэгч нь “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг дарж, идэвхжүүлснээр “Tstore”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

Хэрэв Та Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд зөвшөөрөл олгох "чагтлах товч"-ийг дарахаас татгалзах эрхтэй. Ингэснээр Tstore нь таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах боломжгүй болох бөгөөд харин та Tstore-г зориулалтаар нь бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

 

НЭГ. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО

1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

2. “tstore”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хэрэглэхэд хялбар, шинэлэг шийдэл бүхий цахим орон зайг бий болгох, боловсронгуй болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч нь энд зааснаас өөр зорилгоор хувийн мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.

3. Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

Үүнд:

4. Хэрэглэгч нь “tstore”-д үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй, мэдээллийг дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэж “tstore”-ийн үйлчилгээг авах боломжгүй болох, үүнээс үүдэж Мэдээлэл хариуцагч болон бусад Хэрэглэгчид учирсан хохирлыг бие даан өөрөө бүрэн хариуцна.

5. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.

Хэрэглэгч нь Товхон говь ХХК-ийн системд суурилан хөгжүүлэлт хийгдсэн програмд бүртгэлтэй тохиолдолд Товхон говь ХХК-аас хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцааг талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэн зохицуулна.